fitness
  • 488 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-02

Манай улсын нийт хүн амын 36.2 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.Хүүхдийн төлөө санд 2021 онд 5.1 тэрбум, 2022 онд 4.3 тэрбум, 2023 онд 1.1 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн.

Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд 2021 онд 25.0 сая, 2022 онд 81.7 сая төгрөгийг шагнал, урамшуулал олгоод байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, хүүхдийн хөгжил, зөв хүмүүжил, төлөвшил олгоход төрөөс онцгой анхаарч бодлого, шийдвэр гаргах” зэрэг олон асуудлыг хэлэлцсэн бөгөөдхүүхдийн төлөө санд төвлөрсөн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр боллоо.

Уг шийдвэрийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр жилдээ 1 удаа хэлэлцэж, шийдвэрлэх бөгөөд хүүхдийн төлөө санг арвижуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтад зориулна гэж хүсвэл  иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хүүхдийн төлөө санд хандивлах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн уг сангаас хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан томоохон бүтээн байгуулалтад зарцуулна. Мөн иргэн өөрөө хүсвэл иргэдийн өгсөн хандив, тусламж, хандивлагчийн хувийн мэдээллийг тавих боломжтой болгоно.

Уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүтцийг шинэчилж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн доор төрийн байгууллагаас бүрдсэн дэд зөвлөл, скаут, сурагчдын холбоо зэрэг хүүхдийн оролцооны байгууллагуудаас бүрдсэн  дэд зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү дэд зөвлөлүүд хуралдаж Үндэсний зөвлөлд бүтээн байгуулалтын саналаа уламжилна” гэж Засгийн газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Аялал жуулчлалын компаниуд "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн" зарим заалтыг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ

Аялал жуулчлалын компаниуд "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн" зарим заалтыг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ

Тухайн хуулийн төсөлд аялал жуулчлалын компаниудыг дарамталж шахсан, боомилсон маш олон заалтууд орсон гэж тэд шүүмжилж байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар, маргааш өдөр С

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.