ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, сургалт эрхлэх байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбооны сургалт хариуцсан мэргэжилтэн, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш, эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл нийт 60 хүн оролцож, хөгжиж буй улс орны эрүүл мэндийн боловсролын цахим туршлага, мультмедиа өгөгдөлд суурилсан сорилын асуумж боловсруулах, даалгавар боловсруулах, UBT дээр суурилсан мультмедиа асуумж боловсруулах арга зүйгээр ханган, U-Folio цахим платформ, портфолио ашиглалттай танилцан цахим платформ дээр сорилын асуумж боловсруулах арга зүйд суралцах юм.
Эрүүл мэндийн хөгжлийн төв эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, арга зүйгээр хангах, дэмжлэгт орчныг бүрдүүлэх, сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчинд үнэлгээ хийх, чадавхийг бэхжүүлэх, эмнэл зүйн сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын чанарыг сайжруулах, үйл ажиллагааг цахимжуулахад чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтаар БНСУ-ын NSDevil байгууллагын захирал Cavin Shin, “Инже” эм зүйн коллежийн профессор Lee Pong Tae, “Cetalab” компанийн менежер Ahn Eunnam, “Сүнчинхян” их сургуулийн доктор, профессор Kim Tae Hyong, БНВУ-ын “Хүэ” эм зүйн ухааны их сургуулийн захирал Nguyen Thi Anh Phuong болон Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц болон ЭМХТ-ийн мэргэжилтнүүд мэдээлэл хийж, хичээл зааж байна.