fitness
  • 510 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-01

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ийг дэлхий улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэж ирсэн.

Дархан-Уул аймагт “Тэгш байдлыг хангая!, хүн бүр оролцъё!” уриан дор “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анузаяа, Глобал сангийн дэмжлэгтэй төслийн зохицуулагч М.Сэргэлэн, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга болон бусад 70 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцов.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Манай улс жил бүр НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс гаргадаг арга аргачлалын дагуу ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллыг хийдэг бөгөөд энэхүү тооцооллоор 2022 онд 641 хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байх магадлалтай байна.

ХДХВ,ДОХ-ын тархалт эхэлснээс хойш ХДХВ-ийн халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд халдварын шинэ тохиолдол буурсаар байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 36 хувь нь 2013-2017 оны таван жилд бүртгэгдэж байсан бол сүүлийн таван жилд бүртгэгдсэн тохиолдол есөн хувиар буурчээ. Энэ нь манай улсад 2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн “Эмчилгээ-Урьдчилан сэргийлэлт хөтөлбөр” амжилттай хэрэгжсэнийг илтгэх нааштай үр дүн юм.

Төрөөс ХДХВ,ДОХ,БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр баримтлах бодлогыг үе шаттайгаар боловсруулсан нь ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрахад нь багагүй дэмжлэг болж чадсан.

Түүнчлэн 2019 онд “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатитын В вирус болон тэмбүүний халдвар дамжихыг зогсоох журам”, 2022 онд “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө”-г Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан, мөрдөн ажиллаж байна" гэв.

Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650 мянган хүн нас бараад байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 345 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Үүнээс 287 иргэн ХӨСҮТ-д бүртгэлтэйгээр хяналтад байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Бусад мэдээ

“Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” харьяалал харгалзахгүй үзлэг хийж байна

“Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” харьяалал харгалзахгүй үзлэг хийж байна

“Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” -өөр харьяалал харгалзахгүй дараах үзлэг, шинжилгээ,

Дундговь аймагт галзуу өвчин бүртгэгджээ

Дундговь аймагт галзуу өвчин бүртгэгджээ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат малчин Н-ийн нэг үхрээс энэ сарын 5-ны өдөр мал, амьтны

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн