fitness
  • 517 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-02

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов.

Хуралдааны үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Талууд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, соёлын өдөр, эрдэмтэн судлаачдын онлайн дугуй ширээний хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиров.

Түүнчлэн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо.

зураг
 
Гадаад Харилцааны Яам

Монгол, Тайландын худалдааны хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг өнгөрсөн 2022 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг талууд тэмдэглээд тус хорооны II хуралдааныг 2024 онд зохион байгуулахаар тохиролцсон байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан

  • Монгол орныг Тайландын иргэдэд сурталчлан таниулах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулах,
  • Тайландын туроператорын төлөөллийг Монголд айлчлуулах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах,
  • Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэгийг энэ оны зургаадугаар сараас эхлэн үйлдэх,
  • Тайландын Худалдааны яамнаас зохион байгуулдаг Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан томоохон үзэсгэлэн, худалдаанд Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгджээ.

Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн-ы ивээл дор Монголын ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжүүлсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өрнүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах монголын талын саналыг тайландын тал дэмжиж буйгаа тэмдэглэлээ.

Монголын тал Тайландын Хаант Улсын Эрхэмсэг гүнж Чулабхорн-ыг Монгол Улсад хүлээн авахдаа баяртай буйгаа илэрхийлэв.

Хуралдаан найрсаг уур амьсгалд, ажил хэрэгч, үр бүтээлтэй болж өндөрлөсөн бөгөөд талууд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит III хуралдааныг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин гуравдугаар улиралд 1,573,100 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэмэгджээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин гуравдугаар улиралд 1,573,100 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэмэгджээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны гуравдугаар улиралд 1,573.1 мянган төгрөг болж, өмнө

Улсын хэмжээнд энэ өвөл бэлтгэвэл зохих өвс, тэжээлийнхээ 84.5 хувийг базаажээ

Улсын хэмжээнд энэ өвөл бэлтгэвэл зохих өвс, тэжээлийнхээ 84.5 хувийг базаажээ

Улсын хэмжээнд энэ өвөл бэлтгэвэл зохих өвс, тэжээлийнхээ 84.5 хувийг базаажээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.