Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхээр болж баярын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр найруулагч Б.Анар найруулахаар ажилдаа ороод байгаа.
Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2023 оны долдугаар сарын 10-н Даваа гаригт таарч байна. Ингэснээр долдугаар сарын 8-ний Бямба гаригаас эхлэн долдугаар сарын 17-ны Даваа гариг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт ес хоногийн амралт үргэлжлэх нь.
Соёлын яамнаас энэ талаар тодруулахад "Улсын их баяр наадмын концерт, тоглолтын арга хэмжээг шинэ залуу уран бүтээлчдийг оролцуулж, тэдэнд зөвлөгөө зөвлөмжийг өгч, цаашид залуу найруулагчдаа дэмжин ажиллах бодлоготойгоор ажиллаж байна. Хуучин шиг найруулагч Н.Наранбаатар найруулагч багаа бүрдүүлж ажиллана гэхгүйгээр залуу найруулагчид зөвлөнө, тусална. “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчдийн хувьд мундаг зөвлөх багаа авч ажилласан байна лээ. Сайн ч төсөл оруулж ирсэн. Энэ жилийн сонгон шалгаруулалтад хоёр найруулагчийн төсөл, таван зохиол ирсэн.
Уран бүтээлчдээс сонгон шалгаруулалтад оролцохгүй байна гээд хугацааг нь хойшлуулах боломжгүй. Ирсэн цөөн төсөл, зохиолоос маш сайн санал ирсэн. Одоо салбар хороогоор хуралдаж, албан ёсны мэдээллийг өгнө" гэсэн юм.
Улсын баяр наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд мөн амрах юм.