Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар болжээ.
ЗУРГААДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР 16 ЦАГТ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АРД ИРГЭД НҮҮН ШИЛЖИХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:
"Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 99 хувийн биелэлттэй байна. Стратегийн команд штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцож, сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд олон үе шаттай арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ сургуулийн хамгийн гол зорилго бол газар хөдлөлтийн томоохон гамшиг тохиолдсон үед төрийн цэргийн байгууллагууд ажил хариуцсан албан тушаалтан, байгууллага хоорондын харилцан хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг тодотгох, шинэчлэх, боловсронгуй болгох юм. Сургуулийг ОБЕГ-т Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв байранд зохион байгуулна.
Нийт 295 алба хаагч 72 цагийн хугацаатай тасралтгүй зохион байгуулж явуулна.
Сүүлийн жилүүдэд гамшгийн удирдлагын шинэчлэлтэй холбогдуулаад өнөөдөр бид Стратегийн команд штабын сургуулиа зохион байгуулахдаа бүтэц тогтолцоо болон зохион байгуулалтын хувьд Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв гэсэн олон улсын жишиг загварыг нэвтрүүлэх, турших зорилгоор явуулна. Газар дээрээ гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа тэр зохион байгуулалтыг ослын удирдлагын тогтолцоо, ослын удирдлагын баг бүрэлдэхүүн хэлбэрээр зохион байгуулна.
Нийт 295 алба хаагч 72 цагийн хугацаатай тасралтгүй зохион байгуулж явуулна. Мөн 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийтдээ 2900 гаруй алба хаагч ажиллахаар төлөвлөөд байна. Сургуулийн хүрээнд хэд хэдэн мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулна.
Улаанбаатар хотын зургаан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод
Зургаадугаар сарын 8-ны өдөр улс орон даяар зарлан мэдээллийн дохио дуугарна. Тухайлбал, 8-ны өдөр 16 цагт зарлан мэдээллийн дохиогоор ард иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбай урьдчилсан байдлаар бэлтгэсэн байдаг. Энэ цэг талбайд орон байрнаасаа, байгаа газраасаа аюулгүй цэгт шилжин очих сургуулийг хийх гэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбай урьдчилсан байдлаар бэлтгэсэн байдаг. Энэ цэг талбайд орон байрнаасаа, байгаа газраасаа аюулгүй цэгт шилжин очих сургуулийг хийх гэж байна.
Газар хөдлөлтийн гамшгийн үед хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, ямар бодит нөхцөл байдал хүндрэлүүд учрах, түүнийг яаж шийдэх, гадаад улсуудын эрэн хайх аврах багуудыг яаж хүлээж авах, яаж хамтарч ажиллах ёстой, эдгээр асуудал төлөвлөгөөнд яаж туссан, мэргэжлийн хүмүүс яаж тусалж дэмжих, хоол хүнсээр хэрхэн хангах, яаж нүүлгэн шилжүүлэх, дайчилгаа яаж зохион байгуулах гэх мэт олон асуудлыг практик дээр 72 цагийн хугацаанд бодит байдлаар, байгууллагууд оролцсон байдлаар энэ сургуулийг хийх гэж байна.
Монгол оронд газар хөдлөлтийн хүчтэй, сүйрэл дагуулсан гамшиг тохиолдсон үед Үндэсний аюулгүйн зөвлөл, Ерөнхийлөгчийн зүгээс ямар шийдвэр гаргаж дэмжлэг үзүүлэх вэ, түүнийгээ доод шатандаа яаж хэрэгжүүлэх, Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв ямар зохицуулалтаар хангаж ажиллах ёстой, мэдээ мэдээллийг яаж дамжуулах, холбоо зохион байгуулалт гэж юуг хэлээд байгаа, ямар хүчин чадалтай вэ, цаашдаа хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх, аюулгүй байдлаа яаж хангах зэрэг олон асуудлыг стратегийн команд штабын сургуулийн үеэр зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад ажиллаж байна." гэлээ.