Сүгияама Тэрүзо
"Анх 1983 оны зун Монголд ирж байлаа. Тэр үед БНМАУ нь социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрх угтсан. Тухайн үед гэрэл зураг авахад хараа хяналт ихтэй, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байсан. Харин 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийн даргатай хамтарсан соёлын өвийн зураг авалтын ажлыг эхлүүлсэн" хэмээв.
Уг зураг авалтаараа тэрбээр “Монголын соёлын өв” дөрвөн цуврал гэрэл зургийн цомог хэвлэсэн нь дэлхийд анх Монголын гэрэл зургийн томоохон бүтээл болж, өндрөөр үнэлэгдэж байжээ.
"Улаанбаатар-1983" гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист засаглалтай үеийн Улаанбаатар, 1992 онд социалист засаглалаас ардчилалд шилжсэн “Монгол Улс”-ын нийслэлийн өнгө төрх, монголчуудын амьдрал, уламжлал, хувцаслалт гэх мэт соёлыг 36 жилийн түүхийг гэрчилсэн 223 зураг багтсан байна.
Тэрбээр
Ташрамд дурдахад ноён Сүгияама Тэрүзо нь 2007 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж байв.