fitness
  • 525 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-29

00:0000:00
Хөгжмийн зохиолч Б.Чинбат болон дуучин Ц.Сарнай нарт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 1, 2-нд болно
Sara, ikon.mn - text to speech

Монголын рок поп, сонгодог болон үндэсний урлагийн уран бүтээлчид хамтран хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат болон түүний гэргий, дуучин Ц.Сарнай нарын мэс заслын дараах эмчилгээнд зориулан "Хос зүрхийг хамгаалъя" хандивын үйл ажиллагааг эхлүүлжээ. 

Хандивын аян нь урлагийн тоглолт болон мөнгөн тусламж хэмээх хоёр хэсгээс бүрдэх юм. Энэ хүрээнд рок попын уран бүтээлчид нэгдэн "NICITON & Friends" тоглолтыг зохион байгуулах бол сонгодог болон үндэсний, драмын урлагийнхан хамтдаа "АРАВТ" хэмээх тоглолтыг толилуулахаар болсон байна.

"Никитон" хамтлагийн гишүүн Б.Чинбатын элэгний хатуурал өвчин хүндэрснээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон юм. Эхнэр  Ц.Сарнай нь түүний донор болж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард элэг шилжүүлэн суулгажээ. Хагалгаа амжилттай болсон ч Б.Чинбат, Ц.Сарнай нарын хагалгааны дараах эмчилгээний зардлыг босгохын тулд Монголын урлагийнхан ийнхүү нэгдэж байгаа аж. 

Фэйсбүүк сүлжээнд "Chinbaa Sarnai's medical fundraiser" үйл ажиллагааг эхлүүлж, 100,000 ам.долларын хандивыг цуглуулахыг зорьжээ.

Бусад мэдээ

Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт олгоно

Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт олгоно

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг олгох хуваарь гарчээ.Ахмад настн

Нийтийн тээврийн хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй

Нийтийн тээврийн хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй

Нийтийн тээвэртэй холбоотой хэрэгт сайд асан Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг албан

Hunnu Admin
Hunnu Admin