fitness
  • 495 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-06

Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулах ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгөв. Тэрбээр:

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд хоёр ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Нэгдүгээрт, дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, УБЕГ-аас шилжилт хөдөлгөөнд орсон иргэдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалтыг баталгаажуулан, хаягийн өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үзлэг, тоо хэмжээг нийслэлийн хэмжээнд 10 ажлын хүрээнд зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн.

Ийнхүү нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогын ажил зургаадугаар сарын 5-ний байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дүүргүүд тайлан мэдээгээ зургаадугаар сарын 8-ний дотор эцэслэн ирүүлэх юм. Бүртгэлтэй холбоотой олон асуудал байгаа. Тухайлбал, нэг хүний нэр дээр олон машин байх, зарж, худалдаалсан тээврийн хэрэгслийн хасалтаа хийлгээгүй зэрэг асуудлууд гарч байна. Тиймээс УБЕГ, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын уялдаа холбоог сайтар хангах хэрэгтэй. Байгууллага бүрд өөрсдийнх нь чиг үүргийн ажлыг өгсөн бөгөөд зургаадугаар сарын 8-нд эцсийн байдлаар гарна гэв.

Бусад мэдээ

12 ТӨРЛИЙН ХАТУУ САВАН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

12 ТӨРЛИЙН ХАТУУ САВАН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Mongol MADE 2021 оны 3 сард үүсгэн байгуулагдаж гангатай, чацарганатай, шилмүүстэй зэрэг арван төрлийн нарийн орц найрлагатай савангуудыг гар аргаар үйлдвэрлэж байна.

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан тү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.