ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн мэргэжлийн боксын Ази номхон далайн орны бүсийн аваргын төлөөх тулаанаа өнөөдөр Токио хотод хийн ялалт байгуулж Ази номхон далайн орны бүсийн аварга боллоо.
Тэрбээр "WBO" холбооны 55.3 кг-ын жингийн бүсний төлөө мэргэжлийн боксод 5 ялж, 1 тэнцэж, 1 ялагдсан Японы 35 настай туршлагатай боксчин Аканэ Фүживараг шүүгчийн саналаар ялж бүсний эзэн болов.
Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Эрдэнэбаяр оролцжээ.
О.Есүгэн 11 сард боксын Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэж хагас сарын дараа бүсний эзэн болж байна.