fitness
  • 572 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Ази тивийн төлөөлөл Японы хөлбөмбөгчид сүүлийн тоглолтдоо 2010 оны дэлхийн аварга Испанийг 2:1-ээр буулган авч "Үхлийн" буюу "E" хэсгээс 1-ээр гарч хасагдах шатанд шалгарлаа.

"Хөх самүрайнууд" эхний тоглолтод Германыг 2:1-ээр тохиолдлоор хожоогүй гэдгийг харуулж чадсан. Энэ хэсгээс дэлхийн 4 удаагийн аварга Германчууд мултрав.

"Герман машинууд" Коста Рикаг 4:2-оор хожиж Испанитай оноо тэнцсэн ч бөмбөгний зөрүүгээр нутаг буцахаар болсон. Хөлбөмбөгийн агуу түүхтэй немцүүд сүүлийн хоёр дэлхийн аваргад хэсгээсээ шалгарч чадсангүй.

Эх сурвалж: MGL SPORT

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.