fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-08

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонсов.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн танилцуулсан юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа аж.

Үүнд:

  • ЕРС 01: Технологийн бус барилга байгууламж
  • ЕРС 02: Анхдагч процессын болон дагалдах байгууламж
  • ЕРС 03: Үйлдвэрийн цахилгаан станц
  • ЕРС 04: Лицензит технологийн байгууламж

Тайлбар: (ЕРС: Инженерчлэл-Худалдан авалт-Барилга угсралт)

ЕРС 01 багц ажлыг БНЭУ-ын “JMC projects India” компани гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 80.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Уг багц ажлын хүрээнд оффис-сургалтын төв, эмнэлэг, raл команд, агуулах, засварын цех, ажиллагсдын хоолны газар гэх мэт иргэний есөн барилга, 30 мянган метр куб багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, түүнийг дагасан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг технологийн бус байгууламжууд баригдаж байгаа бөгөөд 2023 оны есөөс аравдугаар сард ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байгаа. 

ЕРС 02 ба 03 багц ажлуудын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компани 2022 оны 10 дугааp capaac эхлүүлсэн инженер-геотехник, бусад суурь судалгааны ажлаа дуусган, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр барилга угсралтын ажлаа эхлүүлжээ.

ЕРС 02 ажлын хүрээнд үйлдвэрийн үндсэн технологийн буюу энгийн ба вакуум нэрлэгийн байгууламж, Анхдагч процессын (Энгийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж) болон Дагалдах байгууламж (Агуулах сав, резервуар, Ачих буулгах байгууламж, Ус цэвэршүүлэх, ууршуулах систем, Шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжууд) баригдах бөгөөд эдгээр байгууламжуудын ажлын зургийг Испанийн” Intecsa” компани гүйцэтгэж байгаа гэлээ.

ЕРС 03 багц ажил буюу Үйлдвэрийн 35 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ажлын зургийг MEIL компани өөрөө хийж, үйлдвэрлэхэд ихээхэн хугацаа шаарддаг генератор, уурын турбиныг ХБНГУ-ын “Siemens”, уурын зуухыг мөн улсын “ThyssenKrupp” компани үйлдвэрлэж байгаа аж.

ЕРС 04 багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудын Лиценз эзэмшигчээр шалгарсан компаниудтай гэрээ байгуулсан гэлээ.

"Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons’ компани хийж байна"

зураг
 
УИХ

Дэд сайд О.Цэндсүрэн, Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд тус компани байр зүйн зураглал, инженер-геодези, геотехникийн нарийвчилсан судалгаа болон түүхий тосны шинж чанарын нарийвчилсан шинжилгээ зэрэг ажлуудыг хийж дуусган, түр кемпийн барилга байгууламж, технологийн зам, цэвэр усны хангамж зэрэг дэд бүтэц байгуулах ажлуудаа гүйцэтгэж дууссан бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons’ компани хийж байна. 

“Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы барилга угсралтын ажлын явц 79.01 хувьтай байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сараас Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор ажил зогссон. Ашиглалтад орсон эхний 40 айлын орон сууцанд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож буй Ерөнхий гүйцэтгэгч БНЭУ, БНХАУ-ын компаниудын ажиллагсдыг орон сууцаар хангаж эхлээд байна.

Хотхоны II ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги болон туслан гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулсан үнийн дүнгээр ажлаа гүйцэтгэх боломжгүй гэсэн шалтгаанаар 2021 оны 07-р сараас ажлаа зогсоосон. Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр компанийн зүгээс олон удаа уулзалт, хурал зохион байгуулж, албан бичиг хүргүүлсэн боловч өдий хүртэл шийдэгдээгүй.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Энэтхэгийн Засгийн газраас олгох зээлийн гэрээндээ төслийн өртгийг хэд гэж тусгасан бэ, энэ өртөг анх хэд байгаад одоо хэд болчихоод байгаа вэ. “Петрочайна Дачин Тамсаг” компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр монголын талд ногдож байгаа бүтээгдэхүүний хэмжээ хэр байгаа вэ. Хятадын талд ногдох бүтээгдэхүүнийг авна гэвэл ямар үнээр нийлүүлэх вэ. Дамжуулах хоолой, түүний туслах үйлдвэрлэлийн барилга байгууламжийн ажил хэзээ эхлэх вэ хэмээн асуусан.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хувааж хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээр ажил 2021 онд эхэлж 23 онд дуусна. Энэ ажлын гэрээний дүн 97.8 сая ам.доллар. Хоёрдугаар багц ажил нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудын ажил. Үүгээр атмосферийн нэрлэгийн байгууламж, вакум нэрлэгийн байгууламж, толгой бүтээгдэхүүн ялгах байгууламж, нэмээд дагалдах туслах бүх байгууламж баригдана.

Бусад мэдээ

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 11-р сарын 26-нд орон даяар тэмдэглэнэ

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 11-р сарын 26-нд орон даяар тэмдэглэнэ

Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Ү

IHC Esports дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа

IHC Esports дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа

ESL-ээс зохион байгуулдаг, мажортой дүйцэхүйц 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023"

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.