fitness
  • 609 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-12

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад ажлын айлчлал хийж, энэ үеэр Улаанбаатар хотноо энэ оны зургаадугаар сарын 15–16-ны өдрүүдэд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцоно.

Тэрбээр Монгол Улсын Их Сургууль дээр залуу судлаачид, оюутнуудад зориулан “Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” сэдвээр илтгэл тавина.

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх үйлсэд оруулж буй манай улсын хувь нэмрийг үнэлж буй хэрэг юм.

 

Эх сурвалж: ГХЯ


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.