fitness
  • 387 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-13


Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулж буй ялын бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын танилцуулсан Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирол тооцсон, шийдвэрлэсэн, хохирол барагдуулсан байдлын талаар танилцуулсан тоон мэдээллийг дүгнэлтийн хамт хүргэж байна.


"ГЭМТ ХЭРГИЙН ТООН ӨСӨЛТӨД АНХААРАХААС ИЛҮҮТЭЙ ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ ИЛРҮҮЛЖ ТҮҮН ДЭЭР АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"
Хүүхдийн эрхийн зөрчил үйлдэгчийн 48.9 хувь нь согтуурсан үедээ хүүхдийн эрхийг зөрчжээ.

Хүчирхийллийн төрлийн бүх судалгааны дүн мэдээгээр хүүхдийн эрхийн зөрчил нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

2019 онд улсын хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчил 1,411 бүртгэгдсэн бол 2020 онд 3,215 бүртгэгдсэн нь өмнөх оноосоо 2.2 дахин өсөж 2021 онд 4,165 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 950 буюу 22.9 хувиар өсжээ.

Ажилгүйдэл, архидалт, ядуурал байгаа газар хүний эрхийн зөрчил хамгийн их гарч байна.

Тиймээс зөрчил нэмэгдээд байгаа шалтгаан, нөхцөлийг илүү нарийвчлан судалж түүн дээр ажиллах хэрэгтэй.

Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн зөвхөн ил гарсан тоон мэдээллээс гадна цаана нь илрээгүй далд хүчирхийллүүд олон байгаа. Энэ сард 500 зөрчил бүртгэгдсэн бол цаана нь илрээгүй ахиад 500 зөрчил байна гэсэн үг. 

Тиймээс гэмт хэргийн тоон өсөлтөд анхаарахаас илүүтэй шалтгаан нөхцөлийг илрүүлж түүн дээр ажиллах шаардлагатай байна гэдгийг судалгааг танилцуулсан ШШГЕГ-ын мэргэжилтэн онцолж байв.

Бусад мэдээ

Монголын аврах баг зорьсон газраа саадгүй хүрчээ

Монголын аврах баг зорьсон газраа саадгүй хүрчээ

Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай Зэвсэгт хүчний цэ

"Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн УБЕГ-аас мэдээллээ

"Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн УБЕГ-аас мэдээллээ

Иргэд ирэх сарын 1-нээс дээрх хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах болж байна.Цахи

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.