Өчигдөр иргэд өдрийн 12 цагаас эхлэн төв талбайд тайван жагсаалыг эхлүүлж бүтэн арванхоёр цагийн турш үргэлжилсэн. Цугласан иргэд эрх баригчдаас алдсан боломжоо нэхэх утгаар дуу хоолойгоо өргөн жагсаж байгаа юм. Тодруулбал, тэдний зүгээс нүүрсний буюу улсын баялгийн хулгай, эрх баригчдын авлигыг ил болгох, хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардаж буй.
Мөн иргэд цахим орчинд зарим нэг давлагааг эхлүүлэн уриалсаар байна. Үүний нэгэн жишээ Төрийн гурван өндөрлөгийн цахим хуудсыг дагахгүйгээр хориглож, өөрсдийн биеэр иргэдтэй уулзахыг нь шаардсан давлагаа байв.
Тодруулбал, нэг өдрийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дагагчдын тоо 241,000, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх 210,000 байсан бол УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын дагагчийн тоо 138,000 байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар төрийн гурван өндөрлөгийн дагагчийн тоо тус бүр гурван мянгаар буурчээ.