fitness
  • 295 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-14

Нэрт зохиолч Б.Лхагвасүрэн агсны  "Тамгагүй төр" жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн цагаас хойш өнөөг хүртэл тоглолт бүр нь тасралтгүй алга ташилт дор хөшгөө хааж,  өв соёл, үүх түүхээрээ бахархах сэтгэлийг түгээж буй  тус бүтээл энэ оны арваннэгдүгээр сард Английн театрын төв "West End"-д тоглохоор болсон. Өдгөө ид бэлтгэлэээ базааж буй уран бүтээлчдийн багт нэгэн баярт мэдээ иржээ.

Тодруулбал, тус жүжигт гардаг сүр хүчийг илэрхийлсэнлуут бүжгийн лууг урлаж байгаа Английн алдарт тайзны зураач Ник Барнесс Tony awards-2023-ийн шилдэгээр шалгарсан байна. Тэрбээр энэ сарын 11-нд Нью-Иорк хотод болж өнгөрсөн 76 дахь удаагийн Tony awards” наадмаас шилдэг хувцасны зураачийн шагнал хүртсэн бөгөөд энэ нь түүний тус наадмаас хүртэж буй гурав дахь удаагийн шагнал юм. “Tony awards” нь Америкийн энтертейнмент салбарын их дөрвөл гэгддэг нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг билээ.

Бусад мэдээ

АТГ: Гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, ₮10 тэрбумыг хураасан гэх мэдээлэл ХУДАЛ

АТГ: Гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, ₮10 тэрбумыг хураасан гэх мэдээлэл ХУДАЛ

Гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй.

Нүүрсний экспорт 10 хувиар өсжээ

Нүүрсний экспорт 10 хувиар өсжээ

Энэ оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 29-ний өдөр Гашуунсухайт боомтоор 6958 тээврийн хэ

Ариунзул С.
Ариунзул С.