fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-14

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмж байгаа нь төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн шийдвэр юм. Орон нутаг, сум гэлтгүй нийслэл хотод ч төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал адилхан хүнд байна. Үүнд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын цалин бага, хоёрдугаарт бидний баталсан Төрийн албаны тухай хуульд тавьсан өндөр шалгуурыг хангах боловсон хүчин ялангуяа сумдад ховор байгаа юм.

Иймд энэ хуулийг УИХ эргэн харах шаардлагатай. Засгийн газраас хот, хөдөө гэж ялгалгүй төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгосон. Үүний дараа ангилал, зэрэглэлээрээ дээшээ өснө гэсэн үг. Мөн орон нутгийн нэмэгдлийг босоо, хэвтээ гэж ялгахгүйгээр тухайн орон нутгийн удирдлага шийдвэрлэх чиглэлийг өгөх Засгийн газрыг тогтоолыг гаргах байна”  хэмээн хариулж байлаа. 

Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг хариултдаа, Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр төрлийн малын гоц халдварт өвчин бүртгэгдээд тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бог малын мялзан өвчин одоогийн байдлаар есөн аймгийн 24 сумын 30 голомтод, бог малын хонины цэцэг өвчин гурван аймгийн найман сумын 14 голомтод гарч, хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолсон. Мөн эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх зорилгоор 2023 оны улсын төсөвт мал эмнэлгийн салбарт нийт 60 тэрбум төгрөг батлагдсан. Үүний 41,7 тэрбум төгрөгийг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсний дагуу улсын хэмжээнд хаврын дархлаажуулалт, сэг зэм устгал, халдваргүйтлийн ажлуудыг гүйцэтгэж байна. Нийт батлагдсан төсвийн зарцуулалт 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 71 хувийн гүйцэтгэлтэй байна гэв.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраасмэдээлэв.

Бусад мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар бага

Өнөөдөр зүүн аймгуудын хойд хэсгээр аадар бороо орох тул аянга, үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Өнөөдөр зүүн аймгуудын хойд хэсгээр аадар бороо орох тул аянга, үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө бару

Ариунзул С.
Ариунзул С.