fitness
  • 495 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-05

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудал амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татав. Түүний нөхөр Б.Наранцацралт "Ч.Ундрам нь гэр бүлийн хүчирхийлэгч, гэр бүлээс гадуурх харилцаатай" хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна. 

Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Удахгүй болох шүүх хуралд нотлох баримтаа үзүүлнэ" гэдгийг өөрийн цахим хуудсандаа дурджээ. 

Үүнээс үүдэн УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал яригдах эсэх талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос тодруулахад "Гэр бүлийн маргаан нь шүүх дээр очсон гэж ойлгосон. Тиймээс уг асуудлыг хуулийн байгууллага шийдэхээс өмнө Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хурлаар хэлэлцэхгүй. Харин үүний дараа тухайн гишүүнтэй холбоотой гомдол ирвэл шалгаж, талуудын нотлох баримтыг цуглуулж, хурлаар хэлэлцэнэ. 

Ёс зүйн ямар хариуцлага хүлээлгэх эсэхийг хурлаар хэлэлцэж байж, байнгын хорооны гишүүд шийднэ" гэлээ.

УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэн, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхын зэрэгцээ биеэ зөв авч явж, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх ёстой талаар ёс зүйн хэм хэмжээнд заасан байна. 

УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал:

  • Сануулга өгөх,
  • Уучлал гуйхыг үүрэг болгох,
  • Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар ёс зүйн дүрэмд тусгажээ. 

Бусад мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Азийн Хөгжлийн Банкны Итал

"Эрдэнэс Тавантолгой" ХК 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хо

Ариунзул С.
Ариунзул С.