Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлт боллоо.
Улаанбаатар хотын 21 их, дээд сургуулийн 150 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана.
Энэ жилийн тухайд оюутан цагдаа нарын ажлыг хөнгөвчлөх үүднээс унадаг дугуй, цахилгаан скүүтерээр хангаж ажиллаж байна.