fitness
  • 522 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-23

Хичээлийн судалгааны VIII онол практикийн бага хурал” болжээ. Шилдэг илтгэлээр арван жилийн өмнө хэрэгжиж дууссан JICA төслийн загвар сургуулийн илтгэл шалгарсан байна.

Зорилтот сургуулиуд болох Багануур дүүргийн Гүн-Галуутай цогцолбор сургууль, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын сургууль, Дархан-Уул аймгийн Дархан сумын сургууль, 7-р цэцэрлэгээс тус тус илтгэл хэлэлцүүллээ. Мөн “Хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх” төслийн 2-р шатны туршилтын сургууль болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори I сургуулиуд илтгэлээ хэлэлцүүллээ.

Тус сургуулийн багш Б.Долгорсүрэн, Ж.Баянзул илтгэгчийн “Тусгай хэрэгцээт хүүхдийг өнгө ашиглан уншуулж, бичүүлж сургасан нь” сэдвээр аутизм оноштой нэг ба тавдугаар ангийн хоёр хүүхэдтэй ажилласан арга зүйн илтгэлийг хэлэлцүүлсэн. Сонгосон хоёр хүүхэд нь оюуны хувьд хоцрогдолтой ч өнгө ялгаж чаддаг. Иймээс багш долоон өнгөөр тус бүр эгшиг авиаг тэмдэглэн таниулсны дараа гийгүүлэгч үсгийг мөн аргаар зааж үе холбох, хоёр үетэй, гурван үетэй үг холбох, богино өгүүлбэр үүсгэх гэх мэт дараалсан үе шаттай арга зүйг сонгож туршин хэрэгжүүлжээ. Мөн илтгэлийн төгсгөлд тэдгээр хоёр хүүхэд эхийг чанга дуугаар уншиж байгаа бичлэгийг танилцуулсан.

Хоёр өдрийн турш нийт 192 илтгэлээс шалгарсан 67 илтгэлийг танхимд аман хэлбэрээр хэлэлцүүлсний үр дүнд I байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори сургуулийн багш нарын “Тусгай хэрэгцээт хүүхдийг өнгө ашиглан уншуулж, бичүүлж сургасан нь” сэдэвт илтгэл шалгарлаа.

Тосонцэнгэл сумын лаборатори 1-р сургуулийн үйл ажиллагаа

Тус сургууль Завхан аймгийн хамгийн том, 10 мянган гаруй хүн амтай сумын сургууль юм. 12 жилийн бүрэн дунд хоёр сургуультай. Энэ хичээлийн жилд I сургуулийн хүүхдийн тоо 1119, багшийн тоо 62 байна. Лаборатори сургууль нь ихэвчлэн аймгийн төвийн сургууль сонгогддог ч сумаас сонгогдсон хоёр лаборатори сургууль байдгийн нэг нь тус Тосонцэнгэл сумын 1-р сургууль, нөгөө нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургууль гэнэ.

JICA “Хүүхэд төвтэй багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл II шат ” (2010-2013)-д Тосонцэнгэл сумын I сургууль загвар сургуулиар сонгогджээ.

Байгалийн ухаан, хими, хүн орчин, хүн байгаль, математик бага/дунд, мэдээлэл зүй, төсөлт ажил судлагдахуунуудаар хичээлийн бэлтгэл судалгаа болон хичээлийн судалгааг хэрэгжүүлсэн туршлагатай. Сургалтын менежер Г. Цэрэндолгор бага ангийн математикийн сургагч багш, Б. Долгорсүрэн багш хүн орчин, хүн байгалийн судлагдахуунаар судалгаат хичээл зааж байв.

skip-share

2018 оны есдүгээр сард аутизм оноштой (сурагч А) тус сургуулийн I ангид элсжээ.

2022-2023 оны хичээлийн жилд Тосонцэнгэл сумын лаборатори I сургуульд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 10 хүүхэд суралцаж байна. Захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, эмч нарын бүрэлдэхүүнтэй сургуулийн дэмжлэгийн баг байгуулан, тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.  

2018 оны есдүгээр сард аутизм оноштой (сурагч А) тус сургуулийн I ангид элсжээ. Үүнээс өмнө 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй, 10 настай эмэгтэй хүүхэд элсэн, I ангидаа уншиж, бичиж сураад дараа жилээс нь 3-р ангид дэвшин амжилттай суралцсан.

Сурагч А-гийн анги удирдсан багш Ж. Баянзул эхэндээ хүүхэдтэйгээ яаж ажиллахаа мэдэхгүй байсан ч эцэг эхтэй нь сайн ярилцан хамтарсны эцэст тохирох арга зүйг сонгон ажиллаж чаджээ.

Жилийн дараа сурагч А дохио зангаа ашиглан бусадтай харилцах чадвартай болж, бусад хүүхдүүдтэй ч харилцдаг болов. II ангид ормогц уншиж, бичиж сурах дасгал хийж эхэлсэн. Хичээлдээ удаан суухгүй, унтчих тохиолдол ч гардаг байсан. Багш хүүхдийн онцлогт тохируулан арга зүйгээ уян хатан сонгож, түүний сонирхлыг татах арга, хэлбэрүүдээр хичээлийн цаг, агуулгыг тааруулдаг болов. Одоо V ангид орсон, уншиж бичиж чаддаг, англи хэлний хичээлдээ илүү дур сонирхолтой.

Ирэх хичээлийн жилээс дунд ангид суралцана. Дунд ангид кабинетийн системээр орж эхэлмэгц бүх багш нар тэр хүүхдийн бодит байдлыг ойлгож шаардлагатай дэмжлэг үзүүлэхийн тулд сургалтын гурван менежер сайтар ярилцаж, дуртай хичээлийг нь дэмжин, багш агуулга арга зүйгээ сонгоход нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

2022-2023 оны хичээлийн жилд аутизмын хөнгөн хэлбэр гэж оношлогдсон сурагч Б шинээр элсэн орсон. Б-гийн анги удирдсан багшаар мөн өмнө 10 настай хүүхдийг хүлээн авсан туршлагатай Б.Долгорсүрэн багшийг сонгожээ. Б-гийн эмээ суралцах үйлд нь их дэмжлэг үзүүлдэг. Эхлээд ангийн орчинд сайн дасахгүй, үе үе гарч гүйдэг байсан, тэр үед хажуу ангийн багшид хүүхдүүдээ захиад өөрөө араас нь гүйх эсвэл бусад багш нараас тусламж гуйх үе ч байжээ.

Б-гийн цэцэрлэгийн нэг ангийн найзууд, бусад найзууд нь тусалж найзалдаг болсон байна. Одоо Б өглөө босоод “Сургуульдаа явъя, Долгоо багшдаа очъё” гэдэг болжээ.

Орон нутгийн сургууль ялангуяа сумын сургуулийн орчин нөхцөл Улаанбаатарынх шиг биш, дутуу зүйл их ч сургууль, хамт олноороо нэгдэж, хүүхдээ дэмжиж, ямар ч хүүхдийг хамт олных нь дунд хөгжих боломжийг бий болгохын төлөө хичээн ажиллаж байна.

Энэ жишээ бол арван жилийн өмнө хэрэгжиж дууссан "Хүүхэд төвтэй багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл", одоо хэрэгжиж байгаа "Тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх төсөл"-ийн үзэл санаа, боловсролын салбарт нэвтрэн орсныг харуулна.


Бусад мэдээ

Санхүүгийн мэдээллийн албаны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” боллоо

Санхүүгийн мэдээллийн албаны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” боллоо

Хамтын ажиллагааны зөвлөлийн Судалгаа дүн шинжилгээний ажлын хэсгийн хүрээнд Монголбанкны Санхүүгийн

Орон нутагт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ

Орон нутагт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл2025-2026 оны төсвийн төсөөллийн туха

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.