fitness
  • 415 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-27

2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 278,588,406 төгрөгийн үнийн дүн бүхий 538,597 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.96%), Баянгол зочид буудал ХК (BNG +14.75%), Дархан нэхий ХК (NEH +7.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Атар-Өргөө ХК (ATR -10.41%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -8.33%), Монос хүнс ХК (MFC -7.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 22,529 ширхэг нэгж эрх 16,971,995 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 300,560,401 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.42%  хувиар өсч, 37,522.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,980,625,256,997 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ

Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүргийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана

Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүргийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана

Өнөөдөр/2024.03.04/ нийслэлийн дөрвөн дүүргийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлах хуваарь

АТГ-аас Гаалийн ерөнхий газрын худалдан авалтыг шалгав

АТГ-аас Гаалийн ерөнхий газрын худалдан авалтыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын 2022 онд хийсэн худалдан авалт, тендер сонгон шалгаруулалттай танилцаж нөхцөл байдлыг тодорхойлжээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.