Монголбанк нь сонгогдсон эрх бүхий оролцогчдоос сервер, сүлжээний тоног төхөөрөмж, программ хангамжийн лиценз нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэхдээ дараах материалыг хамт ирүүлнэ. Үүнд:
Компанийн товч танилцуулга
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
НӨАТ-ын татварын суутган төлөгчийн гэрчилгээ /НӨАТ төлөгчийн гэрчилгээ/-ний хуулбар
Чанарын баталгаат хугацаанд үзүүлэх үйлчилгээний талаарх саналыг ирүүлнэ.
Бараа нийлүүлэлтийн хуваарь
Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт
Нийлүүлэх барааны үнийн хуваарь
Үйлдвэрлэгчийн каталоги
Тухайн барааг нийлүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй байх
Барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх, гэрээг гүйцэтгэх удирдах болон техникийн голлох 3-аас доошгүй боловсон хүчний мэдээлэл
Үнийн саналыг багц тус бүрээр гарган битүүмжлэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 минутаас өмнө ирүүлнэ.
Сонирхсон этгээд сервер, сүлжээний тоног төхөөрөмж, программ хангамжийн лиценз нийлүүлэх техникийн тодорхойлолт, бусад мэдээллийг tsetsegsuren@mongolbank.mn хаягаар авна уу.
МОНГОЛБАНК
Бага тойруу-3, 15160, Улаанбаатар хот,
Монголбанкны А байрны 2 дугаар давхар
“Өргөтгөл” байрны хурлын өрөөнд
Утас: (976-11) 311039