fitness
  • 348 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-27

Аймгийн ЗДТГ-аас ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагчийг тус бүр нэг сая төгрөг, тэднийг шалгалтад бэлдсэн багш тус бүрийг 500 мянган төгрөгөөр урамшууллаа.

Мөн улсын чанартай олимпиадад амжилт үзүүлсэн багш, сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт нар гардуулан өглөө. 

Орхон аймагт 3440 хүүхэд 10 судлагдахуунаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Эдгээр хүүхдээс орос хэлний хичээлээр 5, математик 2, монгол хэл 2, нийгмийн ухаан 1, физик 1, газарзүйн хичээлээр нэг хүүхэд 800 оноо авчээ.

Орхон аймаг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ЭЕШ-ын анхны онооны дундаж үзүүлэлтээр англи хэл, химийн  хичээлээр I байрт, нийт дүнгээр VII байрт эрэмбэлэгдэж байна. 

Бусад мэдээ

Монголд аялал жуулчлалын хөтчийн хамгийн өндөр цалин нь 60,000 ам.доллар байна

Монголд аялал жуулчлалын хөтчийн хамгийн өндөр цалин нь 60,000 ам.доллар байна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, ажил

Монгол эмч нар гуяны шөрмөсөөр мөрний шөрмөсийг нөхөн сэргээх дурангийн мэс заслыг амжилттай хийв

Монгол эмч нар гуяны шөрмөсөөр мөрний шөрмөсийг нөхөн сэргээх дурангийн мэс заслыг амжилттай хийв

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд М

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.