fitness
  • 322 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-28

56 настай Лян Ши олон талаараа амжилттай амьдарчээ. Тэрбээр янз бүрийн салбарт ажиллаж, хувийн бизнесээ нээж, гэрлэж, хүүтэй болсон. Гэвч түүнд хараахан хүрч чадаагүй нэг зорилго бий. Тэр нь Хятадын элсэлтийн шалгалтад хангалттай оноо авч шилдэг их сургуульд орох аж. Лян Ши энэ сарын эхээр "гаокао" гэгддэг хоёр өдрийн хүнд хэцүү шалгалтыг улсын хэмжээнд 13 сая орчим сурагчийн хамт өгсөн. Тэбрээр анх 40 жилийн өмнө энэ шалгалтыг өгсөн цагаасаа хойш оноондоо сэтгэл хангалуун бус байсаар ирсэн ба энэ жил 27 дахь удаагаа гаокао өгч буй нь энэ юм.

Хятадад элсэлтийн шалгалтын дүн бол коллежид элсэх цорын ганц шалгуур байдаг бөгөөд жилд нэг л удаа авдаг. Гэвч энэ жил тэрбээр зорилгодоо дахиад хүрч чадаагүй байна. Хятадын ТикТок гэж хэлж болох Douyin платформ дээр Лян Ши бичлэг хийж, өөрийнхөө гүйцэтгэлд "маш сэтгэл хангалуун бус байна" гэжээ.

Тэрбээр нийт 750 онооноос 428 оноо авсан нь өмнөх жилийн үр дүнгээс доогуур үзүүлэлт бөгөөд түүний олон арван жилийн турш орохыг хүсэж байсан Сычуаны их сургууль шиг том коллеж байтугай ихэнх коллежид ороход хангалтгүй оноо байв. Гэсэн ч түүний түүх олон хүнд үлгэр дууриалал болж байгаа ба нөгөө талаас, Хятадад боловсролыг ямар түвшинд үнэлэгддэгийг харуулсан хэрэг боллоо гэж хэвлэлүүд онцолж байна.

Бусад мэдээ

Гарааш чөлөөлсөн 89 байршилд тохижилтын ажил хийгээд байна

Гарааш чөлөөлсөн 89 байршилд тохижилтын ажил хийгээд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга

ЭКМО БАГ АРТЕРИ-ВЕНИЙН АРГААР БИЕИЙН ГАДНА ХҮЧИЛТӨРӨГЧЖҮҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

ЭКМО БАГ АРТЕРИ-ВЕНИЙН АРГААР БИЕИЙН ГАДНА ХҮЧИЛТӨРӨГЧЖҮҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Цочмог явцтай миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл нь богино хугацаанд зүрхний шок үүсэх, хэм а

Ариунзул С.
Ариунзул С.