Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “Uncage” сайн дурын оролцооны клуб хамтран Улиастайн голыг цэвэрлэжээ.
Тус клубийн хувьд нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх үүднээс жил бүр тогтмол цэвэрлэгээ хийдэг. Энэ удаад 35 хорооны нутаг дэвсгэр Улиастайн голыг цэвэрлэсэн юм. Ихэвчлэн ахуйн буюу амарч байгаа иргэдийн үлдээсэн хог байгааг залуучууд хэллээ. Тиймээс амарч зугаалах үедээ байгаль орчиндоо хогоо хаяхгүй байхыг урилав хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.