Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.
Тэгвэл төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
- Өөрийн орлого: 103 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 0 төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин
- Тээврийн хэрэгсэл: 284 сая төгрөгөөр үнэлгээ бүхий Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1, Mercedes Benz, ML320 машинтай.
- Газар: 1.5 га газар
- Үнэт эдлэл: 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл
- Хадгаламж: 900 сая
- Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Тавантолгой ХК 1072ш, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
- Өөрийн орлого: 249 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 15 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 364 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц
- Тээврийн хэрэгсэл: 30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander- 1
- Мал, аж ахуй: 200 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу-5, адуу-23, үхэр-83, хонь-154, ямаа-149
- Үнэт эдлэл: 67 сая
- Хадгаламж: 26 сая
- Бэлэн мөнгө: 64 сая
- Авлага: байхгүй
- Зээл: байхгүй
- Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: "Херо энтэртайнмент групп" ХХК-ийн 50 хувь, "Хүлэг контент" ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг.
УИХ-ын дарга Г.Занданшатар
- Өөрийн орлого: 58 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 268 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбай.
- Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, Murano
- Мал, аж ахуй: Байхгүй
- Газар: 4.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий 699м2 газар
- Үнэт эдлэл: 130 сая төгрөгийн үнэт эдлэл
- Хадгаламж: 112 сая төгрөг
- Авлага: Байхгүй
- Зээл: 130 сая төгрөг
- Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Монитор консалтинг групп ХХК-ийн 100 хувь, Нэгүн кашмер ХХК-ийн 49 хувь, Монголиан Силикон Валлей ХХК-ийн 30 хувийг тус тус эзэмшдэг.