Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шалгалтыг тус дүүргийн Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтэст гэнэтийн байдлаар хийжээ.
Шалгалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг удаан хугацаагаар хүлээлгэх, ажлын бус цагаар мэдүүлэг авах, өрөө тасалгаа, эрүүлжүүлэх байранд саатуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдол гараагүй байна.