fitness
  • 613 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр энэ сарын 5-нд Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт Итгэмжлэх жуух бичгээ барив.


Элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар  ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.


Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглээд, Элчин сайд С.Энхбаярт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Бусад мэдээ

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна.Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдэ

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа хэрхэн баярлуулахаа шийдээгүй байгаа т

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн