fitness
  • 451 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-19

Ц.Хулан нарын гэм буруугийн шүүх хуралдаан маргааш \2023.07.20\ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон. Иймд шүүх хурлыг хэд хэдэн удаа хойшлуулсан.  

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан дууссан тул, шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрөгч зургадугаар сарын 30-ний өдөр  /2023.06.30/ 09.00 цагт товлосон.

Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт...” шүүхэд ирүүлсэн. Мөн өмгөлөөгч Л.Өлзийхүү нар нь “...шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлосон.

Бусад мэдээ

“Нүүрс худалдан авагч талд давуу байдал үүсч, жолоочид ажилгүй болох эрсдэлтэй байна”

“Нүүрс худалдан авагч талд давуу байдал үүсч, жолоочид ажилгүй болох эрсдэлтэй байна”

Энэ сард танилцуулсан Засгийн газрын 362-р тогтоолоос шалтгаалж, 22 мянган жолооч, 6000 туслах ажилт

Чингис хааны хөшөө рүү зааж танхайран, бичлэг хийсэн гадаадын иргэнийг шалгаж эхэллээ

Чингис хааны хөшөө рүү зааж танхайран, бичлэг хийсэн гадаадын иргэнийг шалгаж эхэллээ

Олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсоод “Би

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.