fitness
  • 574 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-25

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн голын эхээр, Туул, Хараа, Ерөө голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-50 см нэмэгдсэн байна.

Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Өндөрхаан сум/ ТУУЛ гол /Улаанбаатар, Алтанбулаг / орчимд үерийн түвшинг 10-50 см СЭЛБЭ гол /Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ орчимд үерийн түвшинг 5-30 см тус тус давсан хэвээр байна.

Харин Хангай нуруунаас усжих ОРХОН гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Цаашид: Туул гол Лүн сум, Хэрлэн гол Багануур, Хараа гол Дархан хот орчимд усны түвшин нэмэгдэх хандалгатай байна. Мөн төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай бороо орно.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Бусад мэдээ

Байнгын хороод хуралдана

Байнгын хороод хуралдана

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдаж, дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.1Үйлдвэржилтийн бодлогын

ХҮЭК-Т ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ 126 ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ

ХҮЭК-Т ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ 126 ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2023 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын байдлаар:Шударга

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.