Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.
Тус ажлыг долоодугаар сарын 22-24-ний хооронд гүйцэтгэхээр төлөвлөж байсан ч бороо орсон тул өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл уг авто замыг хааж, асфальт бетон хучилт хийхээр төлөвлөжээ.
Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.