fitness
  • 433 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-26

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК орчмын газарт ногоон байгууламж сүйтгэн барилга барих гэж буй ажлыг тус орчмын оршин суугчид эсэргүүцээд буй. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж гарсан байна.

Тус захирамжийн талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өглөө. Тэрбээр "Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэд, оршин суугчдын гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэхээр болсон. 

Асуудлыг бүх төрийн байгууллага, холбогдох газрууд хянаж үзээд эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгын үйл ажиллагааг зогсоож байгаа гэсэн үг. 

Захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Хот байгуулалт хөгжлийн газар, Хотын стандарт хяналтын газар, Цагдаагийн удирдах газарт үүрэг болгосон.

Иргэдийн зүгээс барилгын хашааг буулгах шаардлагыг хүргүүлж байна. Газартай холбоотой асуудлыг нягталж үзсэний дараа шаардлагатай тохиолдолд хашааг буулгана" гэлээ.  

РЦНК-ын урд талын хэсэгт баригдах гэж буй барилга нь 1,380 мкв газарт контор үйлчилгээний зориулалтаар буюу Нийслэлийн ардчилсан намын албан контор, төрийн байгууллагын барилга гэсэн архитектур төлөвлөлтийн даалгавартайгаар 2019 онд батлагдаж байжээ. Даалгаврын дагуу загвар зураг нь батлагдаж барилгын ажлын зөвшөөрлийн бичиг нь 2020 онд гарсан байна. 

Бусад мэдээ

ЦХХХЯ цахим хуудасныхаа монгол бичгийн хувилбарыг танилцуулав

ЦХХХЯ цахим хуудасныхаа монгол бичгийн хувилбарыг танилцуулав

Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим хуудасныхаа монгол бичгийн хувилбарыг танилцуулав.Монгол

Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг Туркээс албадан авч ирлээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг Туркээс албадан авч ирлээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагда

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.