2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сургууль байна. Энэ сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-наас НИТХ-д мэдээлэл хийж, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон.
Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж байна. Эхний дүүрэг бол Баянзүрх юм. Хамтарсан ажлын хэсэгт дараах төрийн байгууллагууд багтаж байна.
Улсын хэмжээнд энэ жил хэдэн цэцэрлэг, сургууль ашиглалтад орох талаар БЕГ-ын дарга Т.Ням-Очироос тодруулахад одоогоор нийт 469 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа ба 2023 онд багтаад 74 цэцэрлэг, сургуулийн шинэ барилга ашиглалтад орох аж.