Өнөөдөр өглөө хөөсөнцрийн үйлдвэрт гал гарчээ.
Энэ талаар "Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 07:07 цагт НОБГ-т ирсэн.
Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан. Одоогоор гал түймрийг унтраахаар аврах 10, 14, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Галд хүн өртсөн мэдээлэл ирээгүй"-г ОБЕГ, НОБГ-аас мэдээллээ.