Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.
2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд байна. Үүнээс 33,142 нь хоёр настай.
Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
"E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай" хэмээн БШУЯ мэдээллээ.