1970 оноос хойш үүссэн цагаан нуурын хогийн цэгийг устгалд оруулахаар болжээ.
Тодруулбал Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын зам дагуу Ногоон нуур сумын нутагт байрлах Цагаан нуураас 500 метрийн зайд 1970 оноос хойш үүссэн хогийн цэг байдаг аж.
Ногоон нуур суманд шинэ хогийн цэг байдаг боловч Цагаан нуур тосгоны иргэд ойрхон гэдэг шалтгаанаар хогоо зам дагуу хаядаг байна.
Иймд тус хогийн цэгийг цэвэрлэх, нутгийн иргэдийг хогоо хаяхгүй байхад уриалах арга хэмжээг авч, хог цэвэрлэх ажлын төсөв, төлөвлөгөөг яаралтай танилцуулахаар болжээ.