Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун хойд зүгт 11 километрийн зайд өнөөдөр буюу 8 сарын 1-ний өдрийн 15:30:01 цагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.30 100.45
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
- Тайван бай, үймж сандрах хэрэггүй
- Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
- Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
- Бат бөх ширээн доогуур орох
- Цонхноос хол байх
- Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
- Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага