fitness
  • 367 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-03

Нийслэлийн 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай ба гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.

2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах  үүрэгтэй байв. Тиймээс энэ барилгын гүйцэтгэгч Ганзосон компанитай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудтай танилцлаа. Гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, төрөөс дахин дэмжлэг авах, зээлд хамрагдах зэрэг олон бэрхшээл хэлж байв.

12 дугаар сургуулийн хичээлийн байрыг 11-р сарын 01 гэхэд хүлээлгэж өгнө гэв 

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3300 орчим сурагч хүлээж авна. Өмнөх жилд өөрийн болон түрээсийн нийт 4 байранд хичээллэсэн.

2021 онд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн ч ажил удаашралтай байгаа юм. Нийт 18,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ онд 1,3 тэрбум төгрөгийг олгожээ.

Гүйцэтгэгчийн хувьд төсвийг нэмэгдүүлж олгох хүсэлт гаргаж, гүйцэтгэлийн үр дүнгээр асуудлыг шийдвэрлэхээр боллоо. 11 дүгээр сарын 01 гэхэд хичээлийн байр буюу эхний блокыг ашиглалтад оруулахаар боллоо. Ингэснээр 20 анги буюу 40 бүлэг хичээллэх боломж бүрдэнэ. Мөн сургуулийн хоолны хэсгийг ашиглалтад оруулахаар болж байна.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Дэлхийд алдартай МАХHUB брэндийн шоурүүм Монголд албан ёсоор нээгдлээ

Дэлхийд алдартай МАХHUB брэндийн шоурүүм Монголд албан ёсоор нээгдлээ

Монголд анх удаа дэлхийд алдартай МАХHUB брэндийн шоурүүм албан ёсоор нээгдлээ. Тус брэнд нь дэлхий

Дорноговийн мал уул уурхайгаас бус ус, тэжээлийн дутагдлаас болж өвчилж иржээ

Дорноговийн мал уул уурхайгаас бус ус, тэжээлийн дутагдлаас болж өвчилж иржээ

Малын эрүүл мэнд үнсэнд хаягдсаныг илтгэх томоохон судалгааны үр дүнтэй танилцаж сууна. Мал амьтан я

Ариунзул С.
Ариунзул С.