Манхан-Булган улсын чанартай авто замын үерийн усны шавар, хайрга дарга, чулууг зайлуулж байна. Тус зам дээр уулын салаа бүрээс хүчтэй үер бууж, уулын чулуу, шавар, хайрга дайрга их хэмжээтэй үүсжээ.
Хөвөө угаагдан, замын далан урссан, хажуугийн шуудуу дүүрсэн, хоолой тагласан байна гэж Зам тээврийн яамнаас мэдээлэв.
Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.