Наймдугаар сарын 6-ны өдөр орсон аадар бороо, үерийн улмаас үүссэн лаг, хог, шаврыг арилгах чиглэлээр зэвсэгт хүчний 400 алба хаагч, онцгой байдлын байгууллагаас 315 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр, үерийн гамшгийн нөхцөлд нийт 1175 албан хаагч, тусгай зориулалттын 68 автомашин, 20 автомашин техниктэй ажиллаж байна хэмээн НОК-иос өчигдөр орой мэдээлэв.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх бий. Эдгээр өрхийг үерийн аюултай нутаг дэвсгэрээс нүүхийг удаа дараа сануулж, мэдэгдэл хүргүүлж байсан.
НИТХ-аас Баянзүрх дүүргийн 21-р хорооны 5 га газарт буюу эрсдэлгүй бүсэд нүүлгэх, мөн үер автах эрсдэлтэй 228 айл өрх эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг чиглэлийг Нийслэлийн болон Дүүргийн газрын албанд өгсөн байна.