fitness
  • 1306 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-07

Үерийн дараа гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал, нийслэл орон нутагт үргэлжилсэн хүчтэй борооны улмаас үер бууж, ил задгай жорлонгийн бохир, бохирын  цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус, урсч хөрс, орчныг бохирдуулж байна. Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг  бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг.

Өнгөрөгч долдугаар сард үерийн улмаас шалтгаалж гэдэсний халдварт өвчин өмнөх онтой харьцуулбал хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн нийт халдварт өвчлөлийн 63 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа аж.

Иймээс үерийн дараа гараа сайн угааж, гадуур хувцсаа гэртээ орж ирээд солих, хүнсний бүтээгдэхүүнийг болгож, сайтар угааж хэрэглэхийг зөвлөж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Тандалт судалгааны албаны Гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.Амгалан "Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3,800 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь буюу 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Энэ өвчнөөр 0-4 насны хүүхдүүд голчлон өвддөг бөгөөд өвчний үед хүүхдийн гар, хөл, амаар цэврүүтэй тууралт гарч, өндөр халуурдаг. Улмаар хүндрэл үүсэх магадлал өндөр учраас эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Цусан суулгын халдвар гарч байна. Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ. Мөн бороо их орж буй нь үерийн гамшиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар гэдэсний халдварт өвчин гарах хүчин зүйлийн нэг болж байна. Гэдэсний халдвар бохир гараар дамждаг. Мөн бохирсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Хүүхэд гэдэсний халдвараар өвдөж байна гэдэг бол тухайн хүнсийг хүүхдийн аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчидтай шууд холбоотой. Гар хэзээ бохирдоно тэр тохиолдол болгондоо угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол зарчим. Ингэснээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой" гэх мэдээллийг өгсөн юм.

Бусад мэдээ

"Сүүн дархлаа" төслийн хүрээнд  19,300 сурагчид долоо хоногийн 2-3 өдөрт сүү өгч байна

"Сүүн дархлаа" төслийн хүрээнд 19,300 сурагчид долоо хоногийн 2-3 өдөрт сүү өгч байна

Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүү

Вьетнам улстай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Вьетнам улстай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во В

Ариунзул С.
Ариунзул С.