fitness
  • 472 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-07

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй юм.  

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 72.27 хувь, дөрөвдүгээр багц 66.5 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд замын ажилд 275 хүн, 103 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна. 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 60.2 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Тодруулбал, Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 77.1 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 54.2 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 53.1 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 53.4 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 63.2 хувийн гүйцэтгэлтэй, 548 хүн, 259 техник, машин мехнизмтай ажиллаж байна. 

Бусад мэдээ

Хасын Хүлэгүүд лигийн эхний хожлоо авлаа

Хасын Хүлэгүүд лигийн эхний хожлоо авлаа

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн гурван тоглолт лхагва гарагт боллоо. Аваргаа хамгаалагч Хасын

Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа

Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн

Ариунзул С.
Ариунзул С.