fitness
  • 448 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-15

БШУЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн байр болон ЕБС болон их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-ндээ эхлэх талаар мэдээлэл өглөө.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр "Иргэдийн зүгээс их мөнгөөр сургууль, цэцэрлэг түрээсэлж байхаар барилга барьчих гэж иргэд хэлдэг. Гэтэл нэг сургууль, цэцэрлэгийн барилга баригдах хугацаа дунджаар гурав орчим жил байдаг. Учир нь улсын төсөвт нэг сургууль, цэцэрлэг баригдах мөнгийг бүгдийг нь нэг жилд тусгах боломжгүйгээс барилгын ажил удааширдаг.

Хичээл эхлэх өдрийг хойшлуулах эсэх тухайд "Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-н Баасан гарагт тохиож байна. Уг өдрийг Даваа гараг руу шилжүүлж болох уу гэсэн асуулт иргэдээс ирж байгаа. СӨБ болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг тул өөрчлөхгүй. Хэрэв өөрчлөх бол УИХ шийднэ.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг цомхон зохион байгуулах зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлнэ" хэмээн тайлбарлалаа.

Бусад мэдээ

Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаатай байна

Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаатай байна

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж, шуургатай байна.Иймд тус хэсэгт ха

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.