Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр "Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг тул өөрчлөхгүй. Хэрэв өөрчлөх бол Улсын их хурал шийднэ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг цомхон зохион байгуулах зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлнэ" гэв.
Иймд нийслэл, орон нутгийн бүх сургууль есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жилийг угтах ёслолыг гүйцэтгэж, хичээллэх юм.
МУ-ын Ерөнхийлөгчийн 2005 оны 37 дугаар захирамжид ЕБС, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвийн жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Монгол Улсын Төрийн дууллыг оюутан, сурагчид дуулан эгшиглүүлсүгэй хэмээн заажээ