fitness
  • 443 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

2023 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгайн тээврийн хэрэгсэл ашиглан нийслэлийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй, эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 17-23 насны Т, Б, Т, Н, Г нарын үйлдлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн, дайчлан баривчилжээ.

Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар дөрвөн удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.  Зарим нь удаа дараа ял шийтгэгдэж байсныг мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

БАГШ НАР ХАР АЖИЛ ХИЙХЭЭР ГАДАГШАА ЯВЖ, МЭРГЭЖИЛТЭН ХОМСДОЖ БАЙНА

БАГШ НАР ХАР АЖИЛ ХИЙХЭЭР ГАДАГШАА ЯВЖ, МЭРГЭЖИЛТЭН ХОМСДОЖ БАЙНА

Эх сурвалж: Өргө.мн Сургууль, цэцэрлэгүүдэд багш мэргэжилтнүүд хомсдож байна. Нийслэлийн 33 дугаар с

"Ногоон автобус"-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал эхэлж байна

"Ногоон автобус"-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал эхэлж байна

Нийслэлийн прокурорын газраас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн