Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд энэ сарын 04-07-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад ирэх юм.
Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзана.
Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцоно.
Эх сурвалж: president.mn