fitness
  • 415 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-04

ГССҮТ Хонконгийн эмч нартай хамтран хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн сургалт, үзлэг оношилгоо хийлээ.

Хонконгийн “Peninsula”, “Tengo Hong Kong” болон Монголын “Нийслэл ротари” клубээс хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн үеийн эмчилгээ, сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийн сургалтыг зохион байгуулжээ.

Хүүхдийн согог засал, эмчилгээний чиглэлээр 25 жил тасралтгүй ажиллаж буй хүүхдийн мэс заслын их эмч Liu King Lok, эмч Eric Chak, сувилагч Ann нарын баг бүрэлдэхүүн ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй мэдлэг туршлагаа хуваалцаж, тус төвийн эмч нарын хяналтад байдаг 10 орчим хүүхдэд хамтарсан үзлэг оношилгоо хийсэн юм.

Манай улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа хүүхдийн гэмтэл согогийн оношилгоо, эмчилгээг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж олон гэр бүл, хүүхдүүдэд эрүүл мэнд, инээмсэглэл бэлэглэж байгаа Хонконгийн эмч нарын баг цаашид мөн ГССҮТ-тэй хамтарч зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвжалж: ГССҮТ

Бусад мэдээ

Эрт илрүүлэгт нийт хүн амын 25 хувийг хамруулжээ

Эрт илрүүлэгт нийт хүн амын 25 хувийг хамруулжээ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор хүн амын на

АТГ-аас Гаалийн ерөнхий газрын худалдан авалтыг шалгав

АТГ-аас Гаалийн ерөнхий газрын худалдан авалтыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын 2022 онд хийсэн худалдан авалт, тендер сонгон шалгаруулалттай танилцаж нөхцөл байдлыг тодорхойлжээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.