fitness
  • 349 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-07

Нийгэмд гэрэл түгээсэн сайн мэдээ, бусдын сайн сайхны төлөөх санаачилга, үйл хэрэг ямагт эерэг үр дүн авчирч байдаг билээ. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулах, түүний суурь шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж, орон даяар нийтдээ 35,500 гаруй хүнд хүрч үйлчилж чадсан байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар тус аян хэрэгжиж эхэлснээс хойш долоон жилийн дараах тоо баримтаас харахад хүн амын дундах өвчлөлийн жагсаалтыг тэргүүлж байсан зүрх судасны өвчин дөрөвдүгээр байр руу ухарч, өвчлөлийн тоо буурсан  нь яах аргагүй бодит үр дүн юм.

ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран энэхүү аяныг 2017 оноос уламжлал болгон хэрэгжүүлж буй. Энэ жилийн хувьд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг  амжилттай хэрэгжүүлж, аяны багийнхан 3700 гаруй км зам туулан, нийт 16,553 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, үзлэг оношилгоо хийсний дээр орон нутгийн 370 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулсан байна.

зураг
 

зураг
 

Өнгөрсөн сарын сүүлчээр баруун аймгуудад ажиллаад ирсэн аяны багийнхнаас авсан тодруулгыг хүргэж байна.

Бусад мэдээ

Э.Батшугар: 120 хуулийн өөрчлөлтөөр цахим банк, финтекийн хөгжлийг дэмжсэн зохицуулалт орж байгаа

Э.Батшугар: 120 хуулийн өөрчлөлтөөр цахим банк, финтекийн хөгжлийг дэмжсэн зохицуулалт орж байгаа

Манай улсын цахим хөгжлийн түүхэнд хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох хоёр дахь том алхам бол

Орхон аймагт зургаан настнаас зүрхний эмгэг илрүүлэх үзлэг зохион байгуулжээ

Орхон аймагт зургаан настнаас зүрхний эмгэг илрүүлэх үзлэг зохион байгуулжээ

имтгэл төлдөггүй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор “Эрүүл Эрдэнэ

Ариунзул С.
Ариунзул С.