fitness
  • 588 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хариуцлагаа МАН дангаараа хүлээх ёстой шүү. Сүүлийн үед тогтолцооны өөрчлөлтийн талаар ярьж байна. Үүнийг бид дэмжиж байна. Гэвч тогтолцооноос үүдэж нүүрсний хулгай гараагүй гэдгийг хэлье.

Гадаа цуглаж байгаа иргэдийн 15 хувь нь л нүүрсний хулгайн асуудлаар бухимдлаа илэрхийлж байна. Юмны үнэ нэмэгдэж, ханш унасан, авч байгаа цалин нь амьдралд нь хүрэхээ больсон, ААН-үүд хаалга барьж, хүнд суртал, авлига бүх шатанд бий болсонд иргэд бухимдаж байгаа.

Хүн амын орлогын албан татвар нэмэгдсэнд иргэд бас бухимдаж байгаа. Төсөв батлах үеэр дундаж давхаргыг үгүй хийх заалт гэдэг талаар бүлгээс байр сууриа илэрхийлж байсан.

1,072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэдгийг иргэдтэйгээ бид хамтдаа шаардах ёстой. Үнэхээр ийм их ашигтай байгаад, ийм олон их наяд төгрөг эргэлдэж байгаа юм бол яагаад ард түмэндээ хувьцааг нь өгөхгүй байгаа юм бэ? 

Нүүрстэй холбоотойгоор төрийн албан хаагчдад л хариуцлага тооцох ёстой. Соёлын төв өргөөг онгойлгож өгөөд, иргэдийг үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангаж өгмөөр байна" гэсэн юм. 

Бусад мэдээ

Замын-Үүд боомтоор ачаа тээвэрлэхэд даацын хязгаарлалт тогтоосон нь зардлыг нэмэгдүүлж байна

Замын-Үүд боомтоор ачаа тээвэрлэхэд даацын хязгаарлалт тогтоосон нь зардлыг нэмэгдүүлж байна

Импортын барааны татан авалт хэвийн нөхцөлд шилжсэн эсэх талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ."

СӨХ-д дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

СӨХ-д дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.

Ариунзул С.
Ариунзул С.