Өдөр бүр шинэхэн, чанартай түүхий эдээр хийсэн бургер, шарсан тахиагаар хэрэглэгчдээ дайлах зорилгыг үйл ажиллагааныхаа алхам бүрд шингээсэн Mom’s Touch нь дэлхий даяар 1400 салбартай шарсан тахиа, бургерын хамгийн том сүлжээ рестораны нэг юм. Mom’s Touch шинэхэн, хөлдөөгөөгүй тахианы махаар хийсэн шарсан тахиа, бургерыг гараар бүрж шаран хэрэглэгчдээ дайлдаг. Өдгөө дэлхий даяар хамгийн хурдан түгэн дэлгэрч буй энэхүү брэнд баялаг бүтээгдэхүүний сонголттой, амт чанараар илүү гэдгээрээ танигдсан.
Mom’s Touch сүлжээ ресторан амт чанар, баялаг сонголтоо Монголын хэрэглэгчдэд хүргэхээр эхний салбараа 10-р хороололд шинээр нээгдэж байгаа Имарт Баянгол худалдааны төвд 2023 оны 9-р сарын 7-ны өдөр нээлээ. Хамгийн дээд зэргийн, зөөлөн, шүүслэг амтыг гаргахын тулд Монголдоо өсгөж бойжуулсан Оргио брэндийн шинэхэн, хөлдөөгөөгүй тахианы махаар шарсан тахиа, бургерээ хийж байгаа нь Mom’s Touch сүлжээ рестораны гол онцлог юм.